Бродерс дахин ганц онооны зөрүүгээр хожигдлоо

Бродерс дахин ганц онооны зөрүүгээр хожигдлоо

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн плей-оффын хагас шигшээд учраа таарсан Тэнүүн-Өлзий Металл болон Завхан Бродерс багуудын цувралын хоёр дахь тоглолт боллоо.

Тоглолтын эхний үед илүү оноо авсан дараагийн хоёр үе дараалан дутуу тоглосон Завхан Бродерс дахин ганц онооны зөрүүгээр буюу 87-88 харьцаагаар хожигдлоо.

Тус тоглолтод Бродерсын гол оноо авагч Д.Мөнхтүвшин бэртлийн улмаас тоглоогүй нь багт сөргөөр нөлөөллөө.

Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт энэ сарын 24-д болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow