Шинэ сайдууд тангараг өргөлөө

Шинэ сайдууд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөллөө.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналтай танилцаж дууссаны дараа шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийслэлийн тулгамдсан асуудал болох газрын наймаа, авлига хээл хахуулийг зогсоох талаар хэрхэн ажиллах, нүүрсний хулгайн сонсголыг өргөн хүрээнд зохион байгуулахад ямар санал байгаа талаар,  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсын шүүхийн шийдвэргүй баривчилгаа 99 хувьтай байна гэж НҮБ-ын хүний эрхийн индэр дээрээс ярьж байна. Энэ асуудлыг яаж зогсоох вэ, бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэгтний ялыг хүндрүүлэхэд хэрхэн ажиллах, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг хэзээ хэлэлцэх вэ зэрэг асуултыг асуув.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, газрын хууль бус үйлдлийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн дэмжлэг чухал байгааг онцлоод хууль дунд шатандаа очоод замхардаг байдлыг зогсооход анхаарч ажиллах тухай хариуллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow