Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Иргэд шүүх засаглал, 5Ш ажиллагаа, ажлын байр нэмэх, малын түүхий эдийг үнэд хүргэх, эрүүл мэндийн байгууллагын хангамжид анхаарахыг Засгийн газрын тэргүүнээс хүссэн байна.  

Ерөнхий сайд өчигдөр (2023.09.03) Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцжээ. Тэрээр “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн ТЭЗҮ боловсруулах багтай хамт орон нутагт ажиллаж байна. Говь-Алтай аймагт өнөөдөр ашиглалтад орсон “Сэрвэн” нарны цахилгаан станц, Тайширын УЦС дээр Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэгцээд баригдвал манай улс эрчим хүчний салбарт том алхалт хийнэ. Эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл юм. Энэ алхам хол биш” гэжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нартай үед нарны Сэрвэн цахилгаан станцаа ажиллуулаад Тайширын усан цахилгаан станцын усыг нөөцөлнө. Нар жаргасны дараа Тайширын усан цахилгаан станц ажиллана. Ингэж нэгийгээ нөхөх нар, салхи, усан цахилгаан станц Говь-Алтай аймагт бүрдлээ. Алтай, Улиастай эрчим хүчний систем нарны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулж байна” гэв.

Говь-Алтай аймгийн иргэдийн санал асуулгаар Алтай хотын төвийн II хэлхээний ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, Алтай хотын төвийн хатуу хучилттай авто замын II үе шат, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн барилга, Сумдын орон сууцны хорооллын гадна ус, дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны угсралт, сумдын цэвэрлэх байгууламж, /Говь-Алтай,Жаргалан, Шарга, Чандмань, Төгрөг/, Эрдэнэ сумын сургуулийн барилга, Дэлгэр, Цээл сумын дотуур байр, Тайшир, Баян-Уул сумын ЗДТГ-ын байрны барилгын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай хэмээн эрэмбэлжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow