П.Баярмагнай: Бидний цалинг багадаа ₮1.5 сая хүргэхгүй бол ямар ч НААДАМ БОЛОХГҮЙ

П.Баярмагнай: Бидний цалинг багадаа ₮1.5 сая хүргэхгүй бол ямар ч НААДАМ БОЛОХГҮЙ

Соёл урлагийн салбарынхан цалин хангамж хүрэлцэхгүй, дундаж цалингаас доогуур байгаад анхаарал хандуулахыг шаардаж тэдний төлөөлөл өнөө өглөө жагссан юм.  

Урлагийн салбарын төлөөллүүд өнөө өглөө яамны гадаа жагсаж байсан боловч Соёлын сайд Ч.Номин салбарын төлөөлөлттэй уулзана хэмээн УДЭТ-т ирсэн. Гэвч эхэндээ Соёлын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар уулзахаар ирэхэд тэд хүлээж авахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан ч Ч.Номин сайд хэсэг хугацааны дараа уулзалтад ирсэн юм.

Тэрээр “Сүүлийн 20 жил соёлын салбар яамгүй байсан учир асуудлууд нь бугшсан, ямар ч бодлого, шийдвэргүй байлаа. Бусад салбараас зөвхөн соёлын салбарынхны цалин нэмэгдүүлэх гэж байна хэмээх шүүмжлэл ирж байна. Соёлын салбарын ажилтнуудын цалинг энэ онд багтаан боловсролын салбарынхантай дүйцүүлэн нэмнэ. Түүнээс гадна бусад урамшууллын систем үе шаттай эхэлж байна. Орон нутагт ажиллаж буй 3000 гаруй ажилчин, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа урамшуулал олгоно. Манай соёлын салбарын цалинг нэмэхэд 129 тэрбум төгрөг шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 81 тэрбум төгрөгийг салбарын цалинд зарцуулдаг. Үүнийг Сангийн яамд мэдээлсэн мөн Хөдөлмөр нийгэм хамгааллын яамд саналаа хүргүүлсэн” гэлээ.  

Энэ үеэр П.Бармагнай “Бид төрийн наадмын нээлт, хаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж жагсаж буйг Ч.Номин сайдаа ойлгож байна уу. Та жилийн хугацаанд цалин үе шаттай нэмнэ гэлээ. Энэ чинь хөөрхөн хуураад байгаа юм шиг санагдаж байна. Бидний цалинг багадаа 1 сая 500 мянга болгохгүй бол ямар ч наадам болохгүй. Ч.Номин сайд та бүжгээ эхнээс нь сурч бэлдээрэй. Бид 700 гаруй мянган төгрөгөөр амьдарч ханалаа. Та энэ мөнгөөр нэг л өдөр хоол иддэг байх даа” гэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow