Хоккейн дөрөвдүгээр зиндааны ДАШТ маргааш эхэлнэ

Хоккейн дөрөвдүгээр зиндааны ДАШТ маргааш эхэлнэ

Хоккейн дөрөвдүгээр зиндааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) маргааш буюу энэ сарын 23-д Монгол Улсын Мөсөн Өргөөд эхэлнэ.

Монгол Улсад анх удаа болж буй тэмцээн гуравдугаар сарын 23, 25, 26 гэсэн гурван өдөр болох ба Индонез, Монгол, Филиппин, Кувейт улсын багууд өрсөлдөнө.

Нээлтийн тоглолт 14:00 цагт Филиппин - Индонезын тоглолтоор эхлэх ба 18:00 цагаас Кувейт - Монголын тоглолтоор үргэлжлэх юм.

Энэ сарын эхээр өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх болсон бөгөөд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд амжилттай тоглосон залуу тоглогчдоос насанд хүрэгчдийн шигшээ багтаа тоглохоор бэлтгэлээ хийж байна.

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow