М.Энхжаргал ДАШТ-ээс Монголын хоёр дахь медалийг авлаа

М.Энхжаргал ДАШТ-ээс Монголын хоёр дахь медалийг авлаа

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаанууд эхэллээ.

Өдрийн хоёрдугаар ээлжийн тулаанд -54 кг жингийн шөвгийн наймд Монголын шигшээ багийн тамирчин Мөнгөнцэцэгийн Энхжаргал болон Италийн Олена Савчук нар хүрэл медалийн төлөө тулалдав.

Эхний үед 5-0 харьцаагаар ялагдаж явсан М.Энхжаргал хоёрдугаар үед 5-0-ээр илүүрхэн тэнцүүлж улмаар гуравдугаар үед сайн тоглолтоо үргэлжлүүлснээр 5-0 харьцаагаар яллаа.

Тэрээр ийнхүү хүрэл медалийн болзол хангасан бөгөөд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow