Саудын Араб: Мега төслийг эсэргүүцсэн иргэдэд цаазын ял оноов

Саудын Араб: Мега төслийг эсэргүүцсэн иргэдэд цаазын ял оноов

Саудын Арабын ирээдүйн чиг хандлагатай технологид суурилсан "ухаалаг хот"-ын "Неом" төслийг эсэргүүцсэн уугуул овгийн гурван эрэгтэйд цаазаар авах ял оносныг НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд мэдээлэв. Тэд Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангаас төлөвлөж буй футурист мега хотыг барихад зориулагдсан газарт амьдардаг уугуул Хоуэйтат овгийн хүмүүс юм.

Тэднийг "Неом" төслийн хүрээнд  "Шугам" нэртэй 170 км шугаман хот байгуулах газраас  албадан нүүлгэх шийдвэрийг эсэргүүцсэн хэргээр терроризмын хэрэгт ялласан гэж хүний эрхийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Тэднийг "ойлгомжгүй" терроризмын хэргээр ялын дээд хэмжээ оноосныг хүний эрхийн идэвхтнүүд шүүмжилж байна. 

Технологид суурилсан ирээдүйн чиг хандлагатай хотыг байгуулах асуудал олон улсын анхаарлыг нэлээд татаж байгаа төдийгүй янз бүрийн шүүмжлэлтэй ч тулгарч байгаа юм. Тухайлбал, төслийн хүрээнд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал маргаан дагуулж буйн нэг жишээ нь энэ болов.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow