27-47 насны гурван уурхайчин залуу Налайхын уурхайн 377 метрийн гүнд дарагдаж амь насаа алдлаа

0

Налайх дүүргийн нүүрсний жижиг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 20:40 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Дүүргийн Онцгой байдлын албаны авран хамгаалагчид хэрэг явдал гарсан уурхайн аманд очиж шөнийн 04 цаг хүртэл ажиллаад дөрвөн хүнийг гаргасан ч гурав нь газар дээрээ амиа алдсан байжээ. Нэг уурхайчин эсэн мэнд гарч дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байна. Уурхайчид 27-47 насны залуус байжээ.
Дуудлагын дагуу Онцгой албаныханг очиход уурхайд нурал үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байж. Онцгой байдлын 44 алба хаагч, эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд нийт 76 хүн долоо цаг гаруйн хугацаанд хэргийн газар ажилласан байна.

Б.Ганболд

Гэрэл зургийг Mpa.mn

Image may contain: one or more people and outdoor
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?