13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ

0
16

Шинэ жилийн баяраар шунахайн сэдэлт ноцтой дээрмийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Мөн архидан согтуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ урьдчилсан мэдүүлгээр огт танихгүй, өс хонзонгийн сэдэлгүй хэрэг үйлдэгдлээ. Энэ хэргүүд дээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж, хэргийг илрүүлж байна. Ийм үед албан байгууллагууд харуул хамгаалалт, сонор сэрэмжээ сайжруулах, орой үдшийн цагаар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна. 12:51 өнөөдөр

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна. ЦЕГ-аас шинэ жилийн өдрүүдэд 24 цаг тасралтгүй эргүүл хийж байна. Шинэ жилийн өдрүүдэд 13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ.

Баяраар согтууруулах ундааг зохистой хэрэглэж, эд зүйлээ алдаж, осгож гэмтэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Шинэ жилийн энэ өдрүүдэд хоёр хүн хэт согтсоноос гадаа унаж, осгож эрүүл мэндээрээ хохирсон байна. 


Баярын амралтын өдрүүдээр цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана гэж мэдээлэв.

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/290158858371414/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here