100 АЙЛЫН АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

0

Дүүргийн 11, 12 дугаар хороо 100 айлын 1.6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг 3 хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
1. 32 тойргоос Хангай хотхон хүртэлх 0,3 км авто замыг 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 10 хүртэл,
2. Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км авто замыг 07-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 28 хүртэл,
3. УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км авто замыг 07-р сарын 28-ны өдрөөс 08-р сарын 15 хүртэл тус тус хааж авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ. Иймд тус чиглэлийн автозамаар зорчих иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд автозамын барилгын ажил хийгдэх хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээгээ төлөвлөн ажиллана уу.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?