Эрүүл мал – Эрүүл хүнс – Эрүүл хүн МИМО брэнд – Өнөөдөр


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар “Эйл Би Эйч Технологи” компанийн эрдэмтэн, судлаачдын хамтран бүтээсэн мал амьтанд зориулсан МИМО ЭРДСИЙН нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцлаа.

“Эйл Би Эйч Технологи” ХХК нь 20199 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж буй байгууллага юм. Манай компани нь одоогийн байдлаар мал амьтанд зориулсан МИМО ЭРДСИЙН нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мимо эрдэс нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан туршилтаар батлагдсан бүтээгдэхүүн юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын дэмжлэг шаардлагатай. Энэ хүрээнд байгалийн гаралтай МИМО эрдсээр малын генетик нөөцийг бүрэн ашиглаж Монгол мал, түүний түүхий эдийг дэлхийн брэнд болоход гүүр нь болж ажиллаж байгаа малын тэжээл, бордооны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрийн хувьд эрдэмтдийн оролцоотойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчдэдээ төдийгүй малчдадаа нийлүүлж байна. Өнгөрөгч долоо хоногт Хүнсний хангамж, аюулгүй байдлын Түр хорооны тогтоол УИХ-ын чуулганаар батлагдсан. Уг тогтоолд бордоо, малын төрөл, ашиг шимийн чиглэлд тохирсон тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлж хангамжийг сайжруулахад дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох яам онцгойлон анхаарах чиглэл гаргасан.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Монгол эрдэмтэд, нарийн мэргэжлийн хүмүүсийн судалгаанд суурилсан шинжлэх ухааны төслийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Хувийн хэвшлүүд эрдэмтэн судлаачидтайгаа ингэж ойрхон ажиллаж байгаа нь маш том давуу тал юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд эрдэмтэн судлаачдын оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд сууриас нь буюу хөрсөө эрүүл, малынхаа идэж байгаа тэжээлийг эрүүл болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Эйл Би Эйч технологи” ХХК-ийн Ерөнхий технологич, Малзүйч, (Ph.D) Д.Бямба: Мимо бүтээгдэхүүн маань малын эрүүл мэндийг дэмжсэн бүхий л эрдэс, амин дэмийг агуулсан эх орны маань гайхалтай эрдэс түүхий эдээс гарган авсан ЭКО бүтээгдэхүүн юм. Эрдэмтэд, докторуудын багийн олон жилийн судалгаа туршилтын нөр их ажлын үр дүн. Хүмүүс өвөл ханиад болон элдэв вирусын гаралтай өвчинд өртөхгүйн тулд дахлаагаа дэмжих витамин хэрэглэдэг. Тэгвэл малд ч ялгаагүй өвөл хаврын цагт малыг тарга хүчтэй байлгахын тулд дархлааг дэмжих ЭРДЭС нэмэлтийг хэрэглэх хэрэгтэй.

“Эйл Би Эйч технологи” ХХК-ийн Технологи Иновацийн албаны дарга, Техникийн ухааны доктор, (Ph.D) Д. Эрдэнэчимэг: Бидний бүтээсэн эрдэст нэмэлт тэжээлийн онцлог нь бэлчээрээс болон идэш тэжээлээс авч чадахгүй эрдсийг малд тэнцвэрт хэмжээгээр нөхөж өгөх, бодисын солилцоог сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлж, малыг эрүүлжүүлэхэд оршиж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангах гол хүчин зүйл нь эрүүл өвс тэжээлээр бордсон эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх. Тэгэхээр чанартай, эко тэжээл идсэн мал чанартай төл өгч, өндөр ашиг шим өгнө гэсэн үг. Хамгийн гол нь өвс, хивгийг их өгөхдөө биш малынхаа биед зайлшгүй шаардлагатай эрдэс нэмэлтийг зөв харьцаатайгаар хэрэглэх нь өндөр ашиг шим авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Мал идсэн тэжээлийнхээ 47 хүртэлх хувийг биедээ хэрэгцээт байдлаар шингээж авдаг байна. Харин үлдсэн 55% нь малын биед шингэхгүй ялгадас болон шууд гадагшилдаг. Жишээлбэл: Нэг үхэрт 10кг тэжээл өгдөг бол 5.5кг тэжээл нь шууд ялгадас болон гадагшилж хий зардал болж байна гэсэн үг юм. Тэгвэл бэлчээрийн болон тэжээдэг малд ЭРДЭС нэмэн өгснөөр малын тэжээлийн шингэц 75% хүртэл нэмэгдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл мал идсэн тэжээлийнхээ 75% хувийг биедээ хэрэгцээт байдлаар шингээж авч үлдэж байна гэсэн үг юм.



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.