ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдлээ

0
8

 

ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээллээр дэлхийн 177 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж,  нас баралт анх удаа хоногт 1000 давж, халдварын тархалт дэлхийн 90 орчим хувийг хамарчээ. Италид хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, өвчлөлөөр БНХАУ-аас давжээ. Тус улсад нас баралт 8.3 хувьтай байна. Дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр хоногт өвчлөл бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 156 хүний шинжилгээ хийгдэж дөрвөн тохиолдол коронавирус илэрлээ. Шинжилгээний хариу эерэг гарсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна Коронавирусийн батлагдсан 10 тохиолдол илэрлээ. Дорноговь аймагт 58 хүний шинжилгээ сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-н Хэнтий аймгийн тусгаарлагдсан иргэнээс сөрөг гарсан. Өчигдөр сэжигтэй тохиолдол гарч тугсаарлагдаж байна.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/233478821157082/

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here