ШУУРХАЙ: Халдвар тээгч францын иргэнтэй хамт ирсэн монгол иргэдийн шинжилгээ сөрөг гарлаа

0
Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан өнөөдөр 23.45 цагт хариу нь гарлаа.
Монгол Улсын иргэд халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгана
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?