Шинэ Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох санал гаргажээ

0

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 805.430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан.

“Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргавал Ерөнхийлөгч УИХ-аас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд заасан. У.Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн 53 настай бөгөөд төрсөн өдрийнх нь энэ өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө гэлээ. Нэр бүхий зарим УИХ-ын гишүүд энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох санал ч гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?