Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо – Өнөөдөр


Photo


Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ээлжит V хуралдаан 2022.11.02-ны өдөр боллоо. Хуралдааныг эрчим хүчний дэд сайд бөгөөд зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан.


ХуралдаанаарБарилга, хот байгуулалтын яам болон хувийн хэвшлийн захиалгаар гүйцэтгэсэн дөрвөн төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэлэлцэв. Хөдөө, орон нутагт өөрийн эзэмшлийн уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Дархан-Уул аймагт барьж байгуулах “Шарын голын нүүрсний уурхайг түшиглэн шинээр барих цахилгаан станцын ТЭЗҮ”, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өөрийн эзэмшлийн нүүрс угаах үйлдвэрийг өргөтгөх, гадаад, дотоодын компани, байгууллагуудын сервер ажиллуулах, цахим майнинг Дата төв байгуулах үүднээс шинээр 30МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж ашиглах“Эйч Эй Эн майнинг цахилгаан станцын ТЭЗҮ” зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Эх сурвалж



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.