Шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол улс “Стандарт” банкинд өргүй боллоо

0
17

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн нар Стандарт банкны зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/629702057454219

Шадар сайд Ө.Энхтүвшин:
Бид эхний ээлжит гадна талдаа асуудлаа шийдэж, дараа дотооддоо ийм асуудал үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Стандарт банктай Америкийн дундын зуучлалаар дамжуулан яриа хэлэлцээрийг хийсэн. Тэдний талын 40 гаруй сая ам.долларыг хүү торгуульгүйгээр яаралтай төлүүлэх санал дээр тохиролцсон. Манай талаас саналыг хүлээн авч “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг төлсөн. Нөгөө тал хүлээн авч, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэдгээ бидэнд мэдэгдсэн. Ингээд энэ өр төлбөрийн асуудал гадаад талдаа намжиж байна. Одоо бид дотооддоо өр төлбөр үүсгэсэн хүмүүстэй холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлж, буруутай этгээдүүдээр төлбөрийг төлүүлнэ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here