Ч.Сэлэнгэ: Утаанаас илүү элийрэгч Ц.Уянгаас айж байна

0

Твиттерт “Элийрэгч” нэрээр алдаршсан Ц.Уянга гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Н.Учралыг үхээсэй гэж харааж, элдвээр доромжилсон нь иргэдийн шүүмжлэлийг маш их дагуулж байна.  Түүнийг эх хүн, эмэгтэй хүн мөн үү. Арай хэтэрч байна гэх шүүмжлэл сошиал орчинд хөвөрсөөр байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралын эхнэр ч.Сэлэнгэ ” Энэ арай дэндэж байнаа!!!.  Энэ эмэгтэй хүн, эх хүн мөн үү? Чиний үхээсэй гэж харааж байгаа хүн чинь ажлаасаа орой ирэх цагийг нь тэсэн ядан хүлээдэг хүүтэй, төрсөн цагаасаа хойш заавал хажууд нь унтдаг энгэрийн тэмдэг шиг нь болсон бяцхан охидтой хүн ш дээ.  Надад тэр улс төр чинь хамаа алга, юугаар ч улс төржиж болно.Хэнийг ч үзэн ядаж болно. Гэхдээ хүний үр хүүхдийг өнчрөөсэй, үхээсэй гэж харааж байдаг чам шиг хүнээс өнөө цагийн хамгийн том айдас болсон утаанаас илүү айж байна” гэжээ.

 

 

 

Эх сурвалж

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?