Цагаан дэлийн боомтыг нээх асуудлыг Өмнөговьчууд зөвшөөрөхгүй

0
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ Цагаан дэлийн боомтыг нээх гэж байгаа асуудлаар аймгийн 2020 иргэний гарын үсэг цуглуулан орон нутгийн удирдлагад хүргүүлжээ
Энэ тухай “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.МАНДАХБАЯР ингэж хэлэв: “Хоёр жилийн өмнө буюу 2017.08.21-нд Тост тосон бумбын төлөөх тэмцэлд нэгдэж, элдэв дарамт шахалтанд орж байх үедээ иргэдийн эрх ашгийн төлөө, байгаль хамгаалах үйлсийн төлөө ажиллах зорилгоор ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН ТББ-ыг хэсэг нөхдийн хамт нийлж санаачилсан юм. Гэвч хараахан албажаагүй. Иргэдийн хүчтэй хөдөлгөөн байгуулах санал санаачилга бүрийг дэмжиж ажиллана. Цагаан дэлийн боомт нээх болон говийн иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа, байгаль эхийг сүйтгэж байгаа үйлдэл, шийдвэр бүртэй хатуу тэмцэнэ. Өдгөө ч иргэдтэйгээ хамтран тэмцсээр байгаа. Орон нутгийн удирдлагууд ялангуяа АИТХ-д төлөөлөл бүхий хоёр намын удирдлагууд улс төржилгүй, намчирхаж талцалгүй иргэдийнхээ гаргаж тавьж буй үндэслэл, шаардлагыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүний хувьд санаачлан аймгийн 2020 иргэний гарын үсэг цуглуулан орон нутгийн удирдлагад хүргүүлсэн. Одоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байна. Цаашид Цагаан дэлийн боомтыг нээх асуудлыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ асуудлын төлөө чин сэтгэлээр хамтран зүтгэж байгаа Х.Түмэндэлгэр, Д.Мишигсүрэн, Б.Бүжин, Б.Чинбат, Б.Нямдорж, Ж.Сайнжаргал, Ц.Буяндэлгэр болон Босоо хөх Монгол ТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын хамт олон, иргэддээ талархаж байна. Өмнөговь аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийг “Өлзий Цагаан дэл уул” боомт, нүүрсний шинэ замыг хориглох тогтоол гаргахыг уриалж байна.”
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?