Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглохыг хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа

0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Ч.Болортуяа:

“Хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.

1.   Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлахыг хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа.

2.   “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүрэг өгөв. 1978 онд тус зусланг барьсан. Барилга ашиглалт хүнд байдалд орсон. “Найрамдал”-2 зусланг засварлах байгуулах ажлын санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулах чиглэл өглөө.

3.   БЗД-ийн IV хороонд байрладаг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж Жуковын талбайд олгогдсон газрыг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгалаа.

4.   Нийслэлийн Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-ийн барилгад өргөтгөл засвар хийх төсвийг 2022 оны төсөвт суулгах чиглэл өглөө.

5.   Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн мэдэлд орсон барилга байгууламжийг анх байгуулсан чиглэлээр нь ажиллуулах юм.

6.   Хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?