Хүмүүсийг дагуулж биш, тэдэнд үйлчлэх замаар манлайлахыг би хичээдэг – Өнөөдөр


– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т нийтлэгдсэн ярилцлага –

Шим тэжээлийн дутагдал, буруу хооллолт, эрүүл бус амьдралын хэв маяг, ажилгүйдэл зэрэг өнөөдөр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор ажилладаг компани бол Herbalife Nutrition. Дэлхийн 95 улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон улсын шилдэг эрдэмтэдтэй хамтран гаргасан бүтээгдэхүүнүүд, мөн хувь хүмүүст олгодог бизнес боломжууд зэргээрээ салбартаа тэргүүлэгч болж, хамгийн сүүлийн байдлаар 7.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Тус компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй ярилцлаа.  

Herbalife Nutrition компанитай анх хэрхэн карьераа холбосноос тань ярилцлагаа эхлүүлье.  

Энгийн нэг алхмаас энэ бүхэн эхэлсэн. Тухайн үед би Монголын томоохон холдинг компанид импортын худалдааны чиглэлээр ажиллаж байсан юм. Нэлээд ачаалалтай, завгүй ажиллаж, өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ суудаг байлаа. Энэ явцад илүүдэл жингийн асуудалтай болж, нэг л мэдэхэд 128 кг жинтэй болсон байв. Дээр нь асар их стресс бухимдалтай, уур уцаартай болж, эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд ч энэ бүхэн нөлөөлж эхэлсэн. Тэр үед нэг найз маань Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнийг надад анх танилцуулж, хэрэглэхийг зөвлөсөн. Эрүүл амьдралын хэв маягийн талаар судалж, зөв хооллож, спортоор хичээллэхэд анхаарч эхэлсэн маань энэ үеэс эхтэй. Ингээд Herbalife Nutrition -ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн зэрэгцээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, тууштай явсны хүчинд 11 сарын хугацаанд 36 кг жин хасаж чадсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Herbalife Nutrition брэндийн бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй хэрэглэж, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байна.   

Харин компанидаа 2010 оноос ажиллаж эхэлсэн. Анкетаа өгсөн хүний нөөцийн байгууллагаас нэг өдөр надтай холбогдож, ирсэн саналуудыг танилцуулсан. Уул уурхайн компани, мэдээлэл технологийн компани, мөн Herbalife Nutrition -аас ирсэн саналууд байв. Энэ дундаас Herbalife Nutrition компанийг сонгож, гурван шатны ярилцлагад орсны эцэст Монгол дахь салбарын суурин төлөөлөгчөөр 2011 оноос эхлэн өнөөг хүртэл ажиллаж байна. 

2011 оноос манай улсад Herbalife Nutrition компани албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч түүнээс өмнө бүтээгдэхүүнүүд нь дотоодын зах зээлд хэдийнэ нэвтэрч, тодорхой хэрэглэгчидтэй болсон байсан. Зах зээлийн ийм онцлогоос шалтгаалан үйл ажиллагаа явуулж эхлэхэд ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байв уу? 

Аливаа бизнесийн байгууллага зах зээлээ өөрсдөө бий болгохоос илүүтэй тухайн зах зээлд өмнө нь ямар хөдөлгөөн үүссэнийг ажигладаг юм билээ. Тэр дундаа, манайх шууд худалдааны компани гэдэг утгаараа хувь хүмүүс үйл ажиллагааг нь илүү гардаж хийдэг. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс тухайн зах зээлд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлэх нь бий. Харин тодорхой хугацааны дараа уг үйл ажиллагаа ямар шатанд хүрсэн байгааг толгой компаниас харж, ажигладаг. Herbalife Nutrition -ийн бүтээгдэхүүний тухайд 2000 оноос  Монголын зах зээлд нэвтэрч, 2008 оноос зөв хооллолтын анхны клубүүд байгуулагдаж эхэлсэн байдаг. Хожим цар хүрээний хувьд өргөжиж, эдгээр клуб эрүүл амьдралын хэв маягийн клуб болон өөрчлөгдсөн. Ингэж клубийн зохион байгуулалтад орж, тодорхой систем үүссэнээр борлуулалт эрс өсөхөд нөлөөлсөн. Ер нь үндэстэн дамнасан корпорациуд аливаа зах зээлийн тогтвортой байдлыг урт хугацаанд ажигладаг. Ингээд тохиромжтой цаг ирсэн гэж үзсэн учраас бүтээгдэхүүнүүдээ зорилтот зах зээлдээ чиглүүлэх, бүртгэлжүүлэх, зөвшөөрөл авах, тээвэр ложистик, агуулах, түгээлтийн үйл явцыг эхлүүлж, байгууллагын түвшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн үг.

Herbalife Nutrition компани 2019 онд техник технологи, инновацын орчинд 100 сая ам.доллар, харин 2022 онд цахим орчны хөгжил, цахим худалдаагаа өргөжүүлэх зорилгоор нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Та Herbalife Nutrition -ийг шууд худалдааны компани гэж хэллээ. Ийм төрлийн компани үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юү?  

Шууд худалдааг хүнээс хүнд, мөн байгууллагаас байгууллагад гэж хоёр ангилдаг. Бидний хувьд аливаа хүн тухайн бүтээгдхүүнийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрээс шууд худалдан авах эрхтэй байхыг шууд худалдаа гэж нэрлэдэг. Нэг ёсондоо, Herbalife Nutrition компанийн үйлдвэрээс өөрийн эзэмшлийн агуулах руу бүтээгдэхүүнийг хүргүүлж, тэндээсээ эцсийн хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч компанид шимтгэл төлөх, маркетингийн үйл ажиллагаанд их хэмжээний зардал гаргах шаардлагагүй байдаг. Тэгэхээр зөвхөн үйлдвэрийн үнэ, байгууллагын ашиг, урсгал зардал шингэсэн үнээр тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрдэг. Үйлдвэрээс шууд худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч өөрөө хэрэглэхээс гадна бие даасан гишүүний гэрээ байгуулж, бусад үйлчлүүлэгчид цааш худалдаалах байдлаар жижиглэнгийн ашиг, урамшуулал хүртэх боломжтой байдаг. Нэг үгээр, аль аль талдаа ашигтай бизнес модель юм. 

Herbalife Nutrition компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэн

Ингээд ярихаар бие даасан гишүүн гэж хэн болохыг уншигчид сонирхох болов уу. Мөн бие даасан гишүүн болсноор ямар бизнесийн боломжууд нээгддэг вэ? 

Herbalife Nutrition компанитай гэрээ байгуулж буй хүмүүсийг бие даасан гишүүд гэж ойлгож болно. Өөрсдөө бүтээгдэхүүнээ хэрэглэж болно, эсвэл цааш дамнан худалдаалах боломж нээлттэй. Энэ тохиолдолд манай компанийн урамшууллын системд хамрагдах боломжтой болдог. Гэхдээ бие даасан гишүүд Herbalife Nutrition компаниас хамааралгүй бие даасан байдлаар ажилладаг онцлогтой. Үүнийг компаниас цалин авахгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, харин ажиллаж буй зах зээлдээ бие даасан байдлаар өөрийн хувь нэмрээ оруулах гэж тайлбарлаж болно. Ингэж манай компанийн бие даасан харилцагч, худалдан авагч болж ажилласнаар тодорхой шатлалд хүрсний дараа татвар төлөгч болоход ч нээлттэй. 

Хэн ч хүссэн үедээ манай бие даасан гишүүн болох боломжтой байдгаараа онцлог. Өөрийн боломжит хугацаагаар буюу хагас цагаар ажиллаж, үндсэн орлогоосоо гадна нэмэлт орлого олох боломжтой. Цаашлаад үндсэн ажлаа болгон ажиллаж буй олон мянган бие даасан гишүүн бий. Энэ бол тухайн хүний цэвэр сонголтын асуудал. Харин бидний зүгээс уг сонголтыг нь дэмжих үүднээс системчилсэн сургалтуудыг ордог. Үндсэн ойлголтыг өгөх, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс хувь хүний хөгжлийн сургалтууд, бүтээгдэхүүний талаарх сургалт, борлуулалтын сургалтуудыг ч зохион байгуулдаг. Одоогоор манай компани 20 мянга гаруй бие даасан гишүүнтэй болсон байна. Харин улсын хэмжээнд эрүүл амьдралын хэв маягийг түгээж буй 400 гаруй клуб бий. Эдгээр клубээр хамгийн багадаа 100 гаруй хүн үйлчлүүлдэг. Эндээс манай хэрэглэгчдийн тоог баримжаалж болно.

Та бүхэн эдгээр бие даасан гишүүн, клубээрээ дамжуулан олон шатлалт маркетингийн арга барилаар үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг уншигчдад маань тайлбарлавал?

Олон шатлалт маркетингийн орчин гээд ярихаар сүлжээ гэж үгийг хүмүүс их ашигладаг. Үүнээс эмээх, болгоомжлох зүйл ч байдаг. Харин эсрэгээрээ энэ үгээс битгий ай гэж хэлмээр байна. Сүлжээтэй холбоотой санхүүгийн пирамид гэж ойлголт бий. Энэ бол манай компанийн засаглалд хориотой. Олон шатлалт маркетинг бол шууд худалдааны орчин дахь харилцааны сүлжээ буюу хуулийн дагуу явагдаж буй албан ёсны үйл ажиллагаа. Хүн ганцаараа хол явж чадахгүй, харин ижил зорилго, мөрөөдөлтэй хүмүүс хамтарч, нэг хүрээллийг бий болгосноор өөрийн гэсэн баг, хамт олныг үүсгэдэг. Үүнийг амьдралд илүү энгийн байдлаар буулгасан хэлбэрийг шууд худалдааны орчинд, өдөр тутмын харилцааны хүрээнд үүсдэг нетворкинг гэж ойлгож болно. Гэхдээ уг харилцааны сүлжээн дотор бие даасан гишүүд маань бие биеэсээ хамааралгүй, аливаа харъяалалгүй, жинхэнэ утгаар бие дааж ажилладаг. Мэдээж хэрэг, ийм орчинд ямар нэг байдлаар манлайлал бий болно. Тухайн орчиндоо манлайлж буй хүнтэй хамтран ажиллах бусад манлайлагчид ч бий болно. Энэ бүхэн сүлжээ буюу олон үет маркетингийг үүсгэж байна гэсэн үг. 

Ковид-19 цар тахал Herbalife Nutrition -ийн үйл ажиллагаа, борлуулалтад хэрхэн нөлөөлсөн бэ. Ер нь сүүлийн жилүүдэд компани хэрхэн тэлж, өргөжиж байгаа вэ? 

Манай компани дэлхий даяар 95 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийт  дөрвөн сая гаруй бие даасан гишүүнтэй. Олон улсын зах зээлд 2000 гаруй бүтээгдэхүүнийг хүргэдэг. Харин Монголын зах зээлд 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна. Ковид-19 -ийн үеэр нийт бизнесийн цар хүрээ тэлж, борлуулалт эрс өссөн. Өнгөрсөн онд гэхэд манай салбар 2020 оныхоос 65 хувийн өсөлттэй ажилласан. Энэ нь цар тахлын үеэр хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг дадал болгоход ихээхэн анхаарал хандуулж эхэлсэнтэй холбоотой. Ер нь Herbalife Nutrition компани 1980 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зөв хооллолт бол эрүүл амьдралын хэв маягийн үндэс гэсэн гол мессежийг хүргэхэд анхаарч ажилласаар ирсэн. Нөгөө талаар, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг гэхээр хэрэглэгчдийн санаанд хамгийн түрүүнд буусан компани манайх байсан болов уу. Энэ чиглэлээрээ бид анхдагч гэж хэлж болно. Үүнийг дагаад өнгөрсөн хугацаанд борлуулалт өсөж, хэрэглэгчдийн тоо ч нэмэгдсэн. Энэ бүхэн эргээд бизнесийн ганхашгүй суурь болж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлж буй. 

Одоогоор манай компани Монгол Улсын хэмжээнд 20 мянга гаруй бие даасан гишүүнтэй болсон байна. Харин эрүүл амьдралын хэв маягийг түгээж буй 400 гаруй клуб бий.

Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас танай бүтээгдэхүүний ялгарах гол онцлог, давуу тал? 

Herbalife Nutrition компанийн анхны бүтээгдэхүүн бол шар буурцагнаас гарган авсан Формула-1 уургийн коктейль. Манай хамгийн өндөр борлуулалттай, үндсэн бүтээгдэхүүн. Анх ванилла гэсэн ганц амтны сонголттой байсан бол одоо өргөжиж, улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон амт бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Монголын зах зээлд гэхэд ванилла, шоколад, гүзээлзгэнэ, олон жимст, амтат гуа гэх зэрэг есөн төрлийн амттай коктейлийг худалдаалдаг. Ер нь хэрэглэгчдийн таашаалд нийцэхүйц бүх төрлийн амт бий. Цаашлаад, алоэ суурьтай ундаа, ургамлын хандтай цайнууд, амин дэмүүд, омега болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд, төрөл бүрийн шим тэжээлийн бүтээгдэхүүнийг хүргэдэг. Мөн 1997 онд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэнтэй хамтран гарган авсан зүрх судасны үйл ажиллагааг дэмжих “Найтворкс” (Night works) болон “Хербалайблайн Макс” (HerbalifeLine Max) гэх хоёр бүтээгдэхүүн бий. Herbalife Nutrition -ийн бүтээгдэхүүнүүдийн гол онцлог бол шинжлэх ухаанд 100 хувь суурилсан байдал. Энэ чиглэлээр манай компани олон улсын хэмжээнд шилдэг эрдэмтэдтэй хамтран ажиллахаас гадна өөрийн хоёр төв лаборатори, мөн хөндлөнгийн лабораториудын клиник судалгаанд бүтээгдэхүүнээ тогтмол хамруулдаг. Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд суурилсан судалгааг ч  хийдгээрээ онцлог. 

Түүнчлэн олон тооны патент эзэмшиж, АНУ, Хятад, Бразил, Аргентин, Өмнөд Африкт өөрийн эзэмшлийн хэд хэдэн үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо, газрын хөрсөнд тарьж ургуулахаас эхлээд үйлдвэрийн дамжлагад оруулж, бүтээгдэхүүн болгон эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг бид өөрсдөө хариуцдаг гэсэн үг. Энэ утгаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх үйл явц нарийн стандарт, шатлалын дагуу өрнөдөг. Энэ чиглэлээр ажилладаг компаниуд дунд өөрийн эзэмшлийн үйлдвэртэй нь цөөн. Үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх хүртлээ чанараа хадгалах нь бидний хувьд маш чухал. Тиймээс үүнтэй холбоотой “Seed to feed”  хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Herbalife Nutrition компани үйлдвэрлэлийн GMP стандарт, мөн олон улсад итгэмжлэгдсэн NSF байгууллагын стандартыг хангаж, ISO 2750 стандартыг  давхар эзэмшдэг. 

Дэлхий дахинд эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх трэнд хүчтэй өрнөж, цаашид ч өргөжин тэлэх хандлагатай байна. Энэ бүхэнд Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд хэрхэн нийцэж, хөгжиж байгаа вэ. Мөн компани үүнтэй холбоотой ямар бодлого баримталдаг вэ?

Үүнийг тусад нь авч үзвэл их гоё сэдэв. Herbalife Nutrition -ийн тухайд зах зээлийн энэ бүх трэндийг даган хөгжиж, хувьсаж ирсэн сонирхолтой түүхтэй компани. Юуны түрүүнд жин зохицуулах (weight management) бүтээгдэхүүн хөгжүүлж, үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тухайн үеийн буюу 1970-1990 -ээд оны зах зээлийн онцлог нь өөрөө энэ байсан. Дэлхий дахинд эдийн засаг огцом өссөн энэ үед урьдынх шиг чинээлэг давхарга, ажилчин анги гэсэн хоёр сегмент байхаа больж, дундаж давхарга гэх ойлголт үүссэн. Корпораци, компаниуд ч дэлхий даяар сүлжээ үүсгэж, салбараа байгуулж, тэлж байсан үе. Үүнийг дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг огцом өөрчлөгдөж, илүүдэл жингийн асуудал хурцаар тавигдах болсон үе. Ингээд хүмүүс төрөл бүрийн аргаар илүүдэл жинтэй тэмцэж эхэлсэн.  Herbalife Nutrition компани ч мөн энэ чиглэлд анхаарч, зөв хооллолтод суурилсан жин зохицуулах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, 2000 он хүртэл уг бодлогын хүрээнд ажилласан. Энэ үеэс зах зээл өөрчлөгдөж, идэвхтэй хөдөлгөөний клубүүд олноороо бий болж эхлэхэд эдгээрээс сонголтоо хэрхэн зөв хийх вэ гэсэн өөр нэг асуулт тавигдсан. Өөрөөр хэлбэл, жин зохицуулахаас илүүтэй эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох вэ гэсэн асуудал чухал болж, wellness гэсэн ойлголт бий болсон. Тиймээс Herbalife Nutrition компани 2000-2020 он хүртэл энэ чиглэлээр түлхүү ажилласан түүхтэй. 

Газрын хөрсөнд тарьж ургуулахаас эхлээд үйлдвэрийн дамжлагад оруулж, бүтээгдэхүүн болгон эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг бид өөрсдөө хариуцдаг. 

Харин сүүлийн жилүүдэд wellness гэх ойлголт илүү нарийсч, бие махбодийн хувьд эрүүл чийрэг байхаас гадна сэтгэл зүйн хувьд хэрхэн эрүүл, амар амгалан байх вэ гэдэг асуудал нэмэгдсэн. Эндээс well-being гэх ойлголт үүсэж, энэ талаар дэлхий даяар анхаарал хандуулж эхлээд байна. Үүнтэй холбоотой олон төрлийн сургалт, зөвлөгөө, мастер классууд ч бий болсон. Энэ утгаараа компаниудын бүтээгдэхүүний чиг хандлага ч ийш чиглэж байна. Манай компанийн хувьд ч мөн адил энэ чиглэлийн бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулсаар байна. Тухайлбал, оройн цагаар хэрэглэхэд тохиромжтой, уургийн агууламж бага, мелатонин буюу нойрны гормоны ялгаруулалтыг дэмждэг коктейлийг шинээр нэвтрүүлсэн. Амьдралын завгүй хэв маягаас үүдэн хүмүүсийн дунд түргэн хоолны хэрэглээ өндөр болсон энэ үед амин дэм, ислэг өндөртэй хүнс тэжээл хэрэглэх нь чухал. Үүнийг нөхөх зорилгоор тун удахгүй 14 төрлийн ногооноос бүрдсэн, уургийн агууламжтай ногоон коктейлийг нэвтрүүлэх гэж байна. Нэг үгээр, буруу хооллолтоос үүдсэн шим тэжээлийн дутагдлыг нөхөх зорилготой бүтээгдэхүүнүүдэд төвлөрч байна. 

Herbalife Nutrition компани тамирчдыг брэндийнхээ элч төлөөлөгчөөр сонгон хамтарч ажилладаг. Та бүхэн энэ бодлогыг Монголд хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа вэ. Үүгээр дамжуулан олон нийтэд ямар ойлголт түгээхийг зорьдог вэ? 

Спорт бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Ер нь спортлог байж хүн эрүүл, идэвхтэй амьдарна. Эрүүл амьдралын 80 хувь хоол, шимт тэжээлээс, үлдсэн 20 хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Herbalife Nutrition компанийн хувьд олон улсын хэмжээнд хамтран ажиллаж буй хамгийн алдартай тамирчин гэвэл Кристиан Роналду байна. Түүний манай компанитай хамтран ажиллах болсон түүх их сонирхолтой. Хамтран ажиллах саналыг манай талаас бус Роналдугийн бие төлөөлөгч бидэнд анхлан тавьсан байдаг. Тэрбээр манай бүтээгдэхүүний хэрэглэгч байсан юм билээ. 2013 онд манай компанийн тухайн үеийн CEO Майкл Жонсон Америкт нэгэн хүлээн авалтад оролцоод тарж явахдаа лифтэнд Роналдутай таарч. Тэгэхэд Жонсон Herbalife -ийн энгэрийн тэмдгээ зүүсэн байсныг Роналду хараад сонирхон асууснаар тэдний дунд харилцан яриа өрнөж. Ингэж л Кристиан Роналду Herbalife Nutrition -ийн хэрэглэгч болохыг анх мэдсэн байдаг. Тухайн үед Роналду Herbalife Nutrition -ийн бие даасан гишүүн, Испанид амьдардаг үеэл дүүгээсээ бүтээгдэхүүн худалдан авдаг байж. Энэ санаандгүй уулзалтаас хойш жилийн дараа буюу 2014 оноос эхлэн манай компани алдарт тамирчинтай албан ёсоор хамтран ажиллах болж, өнөөг хүртэл хамтрахдаа  CR7 брэндийн хүрээнд тусгай изотоник ундааг гаргасан. Энэхүү ундаа нь тамирчдын туулах чадварыг дэмжиж, их хэмжээгээр хөлрөх үед бий болох эрдсийн алдагдлыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. 

Харин Монголд 2015-2019 оны хооронд “Эрчим” хөлбөмбөгийн клубтэй хамтран ажилласан. Энэ хугацаанд “Эрчим” клуб лигийн дөрвөн удаагийн аварга болсон. Тэр дундаа, гурван удаа дараалж аварга болсноороо рекорд тогтоосон байдаг. Нийт 11 удаа аваргын титмийн эзэн болж байсан, Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэн дэх хамгийн цол ихтэй клуб. Бидэнтэй хамтран ажиллах хугацаанд тамирчдын туулах чадвар онцгой сайжирсныг зөвлөх эмч нь ч тэмдэглэж байсан. Тухайн үед тамирчдыг энгийн хэрэглээний бүтээгдэхүүнээр  хангаж байсан бол түүнээс хойш Herbalife Nutrition компани спортын бүтээгдэхүүн тусгайлан гаргасан нь Формула-1 коктейль, хүч сэргээх уураг зэрэг бүтээгдэхүүн юм. Өнөөдрийн байдлаар бид бодлогын чиглэлээ өөрчилж, зөвхөн мэргэжлийн тамирчидтай хамтрах бус сургалтын чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзээд дотоодын фитнес экспертүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. 

Олон улсын томоохон компани гэдэг утгаараа Herbalife Nutrition өөрийн гэсэн онцлог бүхий бие даасан соёлыг төлөвшүүлсэн байдаг болов уу. Тэгвэл Монгол дахь салбарын тухайд байгууллагын соёлоо хэрхэн төлөвшүүлсэн бэ? 

Манай компанийн хамгийн эхэнд тавьдаг зүйл бол хүн. Бизнес хийж байгаа нь хүн, үйлдвэрлэл явуулж байгаа нь ч хүн. Бизнес маань ч өөрөө хүнээс хүнд гэсэн уриатай. Тиймээс хамгийн түрүүнд ажилтнуудаа, бие даасан гишүүдээ хамгаалж, дэмжиж, тогтмол хөгжүүлэх зорилготой ажилладаг. Мөн байгууллага дотроо боломжуудыг хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаардаг. Би Herbalife Nutrition компанид 12 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүл, найзууд, эргэн тойрныхон маань нэг газраа тууштай ажиллаж байна гэж их хэлдэг. Монгол Улсад эрэгтэй хүн нэг байгууллагадаа удаан ажиллах нь ховор үзэгдэл болоод байх шиг. Харин Herbalife -ийн орчинд нэг орсон хүн илүү сайн боломж, нөхцөлийг хайх хөдөлгөөн эрс багасдаг. Улсын хэмжээнд ч Herbalife Nutrition -д олон жил тогтвортой ажиллаж буй олон хүн бий. Бид сонирхолтой хамт олон байж чаддаг. Бие биеэ үргэлж урамшуулж, дэмжиж, тав тухтай, чөлөөтэй ажиллах боломжийг нь бүрдүүлдэг. Бүгд бие даасан, хүчтэй, өөрийн гэсэн арга барил, философитойгоор ажилладаг. Хамт олноо нэг завинд суусан аялагчид хэмээн үзэж, нэг чигт, нэг жигд хөдөлгөөнөөр “сэлүүрдэх” -ийг хичээж ажилладаг гэх үү дээ. Энэ бүхэн манай компанийн алсын хараанд ч шингэсэн байдаг. 

Бизнест болон удирдах арга барилын хувьд таны баримталдаг гол зарчим?

Хүмүүст ажиллах орчин, боломжийг нь бүрдүүлж өгөх. 1976 онд Англид бий болсон менежментийн арга барил болох servant leadership буюу үйлчилж, дэмжих хэлбэрийн манлайллыг чухалчилдаг. Уг манлайллын арга барилын онцлог нь хүмүүсийг дагуулж биш, хүмүүс өөрсдөө санаачлагаараа ажиллах орчныг бүтээхэд оршдог. Бид бүгд нэг хамт олон, хамтран ажиллагсад. Хэдий би бизнесийг манлайлж, чиглүүлж байгаа ч ажилтнууддаа үйлчилж, тэдний төлөө ажиллаж байгаагаа мартаж болохгүй гэсэн үг. Үүний үр дүнд, ажилтнуудын дунд санаачлага бий болдог, түүнийгээ дагаад хэрэгжүүлэх зориг, цаашлаад алсыг харах зорилго, зорилт аяндаа үүсдэг. Тэр явцад л үр дүн гардаг.  

Танай компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон далайцтай төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. Тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа ямар үр дүн, нөлөөллийг бий болгож байгаа вэ?

Herbalife Nutrition компанийн бодлогын нэг томоохон хэсэг нь байгаль орчныг хамгаалах, үүнд чиглэсэн алхмуудыг хэрэгжүүлэх. Тухайлбал, 2017 онд НҮБ -аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд манай компани хоёр зорилтод нэгдэж, хог хаягдлыг багасгах, өлсгөлөнг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. “Nutrition for zero hunger” буюу “Өлсгөлөнг зогсоох шим тэжээл” санаачлага нь бидний зүгээс хамгийн түрүүнд санаачлан хийх боломжтой алхмуудын нэг байсан. Энэ хүрээнд олон улсын 10 гаруй ашгийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тухайн байгууллагуудаар дамжуулан нийгэмд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Мөн хог хаягдлыг бууруулах зорилгоор бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг дахин боловсруулах боломжтойгоор үйлдвэрлэж эхэлсэн. Олон улсын 3R (Reduce, Reuse, Recycle) буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах санаачлагын хүрээнд хийгдэж байгаа ажил ч гэж хэлж болно. 2017-2019 онд зөвхөн Монгол Улсын хэмжээнд гэхэд л манай компани 5.5 тонн хуванцар сав, хаягдлаа эргүүлэн татаж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн гялгар уутны хэрэглээнээс бүрэн татгалзаж, цаасан уут хэрэглэх болсон. Харин олон улсын хэмжээнд буюу 95 улс орон гялгар уутнаас татгалзсаны үр дүнд 150 тонн хог хаягдлыг бууруулж чадсан. Herbalife Nutrition компани маань жилээс жилд хог хаягдлаа бууруулж, 2030 он гэхэд 25 хүртэлх хувиар багасгах зорилттой ажиллаж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т нийтлэгдсэн ярилцлага –



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.