ХЯТАДАД ОЁУЛСАН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОРУУЛЖ ИРСНИЙГ ГААЛИЙН АЛБА ИЛРҮҮЛЖЭЭ

0
9

Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын  23-ны өдөр Истана маркийн автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэх эрхийг нэр бүхий хэдэн компани авсан байдаг аж. Гэтэл уг компаниудын үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцастай ижил шошготой дүрэмт хувцас импортоор оруулж ирсэн нь Оюуны өмчийн зөрчил үүсгэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here