Өнөөдөр Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ.
Аймгийн намын хорооноос гарсан энэ шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж батлах юм.
Манай намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа хэлэлцэж батлах дүрэмтэй юм байна.

Эх сурвалж: www.facebook.com/OYUNBAATAR.MN