Хотын дарга шахмал түлшийг санаатайгаар шүүмжилсэн иргэдэд хатуу арга хэмжээ ав гэж Цагдаа, Тагнуулд үүрэг өглөө

0

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт үүрэг болголоо.

Тэрбээр дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нийслэлийн Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд угсармал орон сууцны дулаалах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд үүрэг болгосон байна.

Мөн аравдугаар сарын 1-нээс дүүрэг, хороодын Засаг дарга нарыг хороо дүүрэгтээ ажиллаж иргэд олон нийтийн санал гомдлыг арилгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?