У.Хүрэлсүх: Ядуу зүдүү хүмүүс орж ирэхээр Муухай үнэртэж байна, чи хол зогс гэж харьцдагаа болиорой

0
13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд сайд, дарга нарт анхааруулж хэлсэн үг.


У.Хүрэлсүх :

Ажил хийхдээ завсараас нь янз бүрийн юм авах гэж байгаад шоронд явцгаав аа. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дарга нарт үүнийг дахин анхааруулж хэлж байна. Одоо юм чангарч эхэлж байгаа шүү. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа шүү. Та нар том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж завсарт нь янз бүрийн хувийн сонирхол оруулж байж хэл аманд оров оо. Бүх сайд, дарга нарт анхааруулж хэллээ шүү. Нүүрснээс болж шоронд явсан хүн олон байгаа шүү. Та нар ч өөрсдөө мэдэж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн ажлын явц, хөрөнгө санхүүгийн асуудалд нь сайтар хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тендер зарлахад яадаг тухай ард түмнээс захидал их ирж байгаа. Хотын захиргаа бүх ажилд хаалт, саад хийдэг байгууллага болсон байна. Би хүмүүсийн ярьж байгаа үнэнийг хэлж байна шүү. Энд тэнд очиж байж гогдуулав аа, дүү нар минь. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү очоод шуурхай дээрээ үүнийг дамжуулж хэлээрэй. Бүх дүүргийн дарга нараа дуудаад хэлээрэй.

Бас ард түмэндээ битгий алагчилж хандаж бай. Ядуу зүдүү хүмүүс орж ирэхээр Муухай үнэртэж байна, чи хол зогс” гэж харьцдаг гэсэн.  Намайг төв талбай дээр байж байхад нэг иргэн ирээд үүнийг ярьсан. Хотын захиргаа руу орсон чинь ингэж харьцсан гэж. Тэр ядарсан хүн байж болно. Гэхдээ Монголын ард түмний нэг шүү. Ингэж битгий хүнийг ялгаварлаж ханд. Мөнгө төгрөгтэй сагчихсан хулгайч нарт юм хэлж чадахгүй. Тэгсэн хэрнээ ядарсан зүдэрсэн хүнийг загнаад байж болохгүй. 

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/2266415416928755/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here