Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд харцага Б. Зоригтбаатар түрүүллээ


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Хатант” интернэйшнл, “Сокол” компанийн бөх улсын харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Булган Хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Кардеш” компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо,  “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” компанийн бөх улсын аварга Оргихын Хангай, Булган аймгийн Орхон сумын харьяат “Булган Хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Ваян Эвэнт Холл” компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Энхбатын Сумъяабат нар үлдсэн юм. Харин  Дунд шөвгийн наймд улсын начин Д.Цэрэнтогтох, Д.Амарсайхан, Т.Дүгэрдорж, Б.Түвшинтөгс нар шалгарлаа.

Source link



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.