Улсын наадмыг нэг жилээр хойшлуулав

0

Өчигдөр  УОК хуралдаж, Үндэсний их баяр наадмыг 2022 онд хийхээр хойшлуулах санал гаргасан. Уг саналыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн батлах юм.

Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж дууссан байна. Хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийн 9 хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Засгийн газар удахгүй хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?