Улсын наадмыг Ерөнхий сайдын эзэмшдэг “Херо энтертайнмент групп” ХХК дангаар найруулахаар боллоо

0

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нарын гурван найруулагч хамтран найруулагчаар ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Ерөнхий сайдын хувь эзэмшдэг “Херо энтертайнмент групп” ХХК-ийн Б.Баатараар найруулуулахаар болжээ. Б.Баатар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах нь юм. Баяр наадмын комисс болон Засгийн газар ашиг сонирхлын зөрчил гарахгуй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?