“УЛИРЛЫН ТОМУУ БОЛОН ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН ХҮНДРЭЛИЙГ ҮНЭЛЭХ” СУРГАЛТ БОЛЛОО

0

“Улирлын томуу болон томуугийн цартахлын хүндрэлийг үнэлэх” сэдэвт сургалт 2019 хоёрдугаар сарын 27-28 ны өдрүүдэд боллоо.

Дэлхий даяар 2009 онд дэгдсэн A вирусын (H1N1) дэд хэв шинжээр үүсгэгдсэн томуугийн цар тахлын үед ДЭМБ болон гишүүн орнууд улирлын болон цартахлын хүндрэлийг цаг тухайд нь үнэлэх стандарт арга аргачилалгүй байсан нь хүндрэл үүсгэсэн гэж үздэг. Иймд ДЭМБ-аас гишүүн улс орнууддаа “Улирлын томуу болон томуугийн цартахлын хүндрэлийг үнэлэх” сэдэвт сургалтыг 2019 оноос зохион байгуулж эхлээд байна.

Энэ удаа Монгол Улсад зохион байгуулж байгаа сургалтад Эрүүл мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд оролцож олон жилийн мэдээллийн санг хэрхэн боловсруулж үнэлгээ хийх, датаг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн тодорхойлох талаар ДЭМБ-ын зөвлөх Юузо Аримагаас олон талын мэдээлэл авч, дасгал сургуулилт хийлээ.

Сургалтын үр дүнд томуугийн дэгдэлийн үед аюул хор хөнөөлийн үнэлгээг хэрхэн хийх, томуугийн тархалт хүн амын дунд ямар байгаа, томуугийн халдвар авсан хүмүүст эрсдэл ямар байх, томууг эмчлэн сэргийлэх эрүүл мэндийн тогтолцоо, нийгэмд үзүүлэх нөлөөг тооцдог болсноор бодитой шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхэд дөхөм болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?