УИХ-ын гишүүн С.ЖАВХЛАН:
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж өргөн бариад хаврын чуулганаас хойш явсан ч хэлэлцэхгүй байна. Хууль бус зүйлд орооцолдсон хүмүүсийг сонгуульд оруулахгүй гэсэн хууль байсан юм. Гадаадынхны заавраар орж ирсэн хууль хоёрхон цагийн дотор орж ирж хэлэлцэгдээд батлагдаж байна. УИХ-ын дарга Та нэг л модон алх барьсан хүн. Та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ? Монголын түмэн олны захиалсан хууль яагаад монголын төрд хэлэлцэгдэж болдоггүй юм бэ? УИХ-ын дарга Та наад модон алхаараа өөрийнхөө толгой руу цохь!