УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ДОЛООН ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БАЙНА

0

Улс төр, нийгэм, эдийн засагт өрнөж буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдсаны дагуу үйл ажиллагаа нь зогсоод буй төрийн ажлыг гацаанаас гаргах хамгийн зөв гарц нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулж, ард түмнээрээ дүгнүүлэх юм хэмээн үзсэн гэдгээ хэвлэлийн хурал хийн мэдэгдлээ.

Чинбатын Батзул-н зураг.

Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан бланк гарган УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.

УИХ өөрөө тарах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөл санаачилж гишүүдээр гарын үсэг зуруулж байна. Одоогоор тус тогтоолын төсөлд АН-ын гишүүн

Д.Эрдэнэбат

С.Эрдэнэ

Д.Мурат

З.Нарантуяа

Б.Пүрэвдорж

Б.Наранхүү

Я.Санжмятав нар гарын үсэг зураад байна.

Мөн УИХ-ыг тараах гарын үсгийг МАН-ын бүлгийн гишүүн Ж.Мөнхбат өөрийн бланк дээрээ цуглуулж байгаа юм.

Тэрээр “Одоо улстөрчид бие биенийхээ цэцэн, тэнэгийг гайхах цаг хугацаа биш. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя гэсэн зарчмын байр суурийг би илэрхийлж байгаа. Өчигдөр миний бланк дээр Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурсан. Өнөөдөр АН-аас УИХ-ыг тарах зарчмын байр суурийг дэмжиж байгаа гишүүд гарын үсгээ зурна уу гэсэн самбар байрлуулсан байна. Би АН-ын бланкан дээр гарын үсэг зурахгүй. Харин энэ зарчмын байр суурийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ самбар дээр гарын үсгээ зурлаа” гэсэн юм.

Image result for ж. мөнхбат
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?