Төслийн хүрээнд 60 орчим иргэнийг сургагч багшаар бэлтгэлээ – Өнөөдөр


Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад төсөл хэрэгжиж байгаа Булган, Чойбалсан, Баяндун, Халхгол, Баянтүмэн сум, Хэрлэн сум болон Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Эрүүл мэндийн газар, Насан туршийн боловсролын төвийн 60 орчим иргэн, ажилтан, алба хаагч хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагтаа аливаа аюул, ослоос хамгаалах амьдрах ухаан, мэдлэг, чадварыг олон нийтэд олгох, аюулгүй байдлаа өрхийн түвшинд хангах дадал, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Уншсан:
11



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.