Талийгчийн задлан шинжилгээнд хөндлөнгийн шинжээч оруулах хүсэлтийг гэр бүл нь гаргасан ч прокуророос татгалзсан хариу өгчээ

0

Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү өчигдөр зуурдаар таалал төгссөн. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гарган талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ

УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид өнөөдөр төрийн ордонд цуглаж, болсон үйл явдлын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэний дараа АН мэдэгдэл гаргасан.

Мөн талийгчийн гэр бүл задлан шинжилгээнд хөндлөнгийн шинжээч оруулах хүсэлт тавьсан ч Прокурор татгалзсан хариу өгсөн гэсэн мэдээлэл байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?