Талийгаач Г.Улсболдын ар гэр ор үндэсгүй худал мэдээллийг дэвэргэж тараахгүй байхыг иргэн Э.Цэрэндолгороос хүсэв

0
9

“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа.

Олноо “Цэнхэр үст” хэмээн алдаршсан иггэн Э.Цэрэндолгор болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” гэж цахим орчимд бичиж талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгээд буй нь нийгэмд дуулиан тариад буй.

https://www.facebook.com/tserenenebish/posts/2378229918862861

Талийгаачийн ар гэрийнхэн ч Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдээлжээ. Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж. Ийнхүү ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж  тараахгүй байхыг хүссэн бол
Монголын Скаутын холбооноос мөн албан ёсоор мэдэгдэл гаргаж, Г.Улсболд гэх залуу нь Цэрэнгийн яриад бгаа шиг аравдугаар сарын 24-ний өдөр гэртээ байсан гэдэг нь худлаа бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-д явж байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон” гэж мэдэгдэн иргэн Э.Цэрэн нарын мэдээллийг ор

үндэсгүй болохыг мэдээлжээ.

https://www.facebook.com/ScoutMongolia/posts/2423023514438925

Харин талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү энэ хэргийн дараа “Надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно!!!!! ” гэж мэдэгдээд энэ хэрэгт цагдаагийнхныг буруутгаж байгаа. Талийгаач Г.Улсболдтой ярилцсан энэхүү бичлэгээ тэрээр энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд дэлгэсэн байна. Харин талийгаач Г.Улсболд 25-ны өдөр нь гэртээ нас баржээ.

Image may contain: 1 person, closeup

Талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү


“Өмгөөлөгчдийн баг бүхэл бүтэн 2 сарын өмнө буюу 01.02-нд ГЭРЧ Г. УЛСБОЛДООС БАРИМТ ГАРГУУЛАХ шаардлага
талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү хүргүүлсэн ч Хан-Уулын цагдаагийн хэлтсийн дарга Баттөмөр, Ш.Рэнцэн огт хөдлөөгүй учир одоо тэдэнтэй хариуцлага тооцох цаг нь болсон . Талийгаач залуугийн утас хаягийг Ш.Рэнцэнгээс өөр хүн мэдэж байгаагүй. Би энэ бичлэгийг ажил явдлын дараа нь постолсон. Монголын ард түмэн минь хэдий хүртэл нүдэн балай, чихэн дүлий юм шиг явах вэ? Би шатрын нүүдлээ аль дээр хийгээд тэдний хариу нүүхийг хүлээж байсан. Гэтэл алтан хүний амь насанд хүрлээ. Нүдний цөцгий мэт нууж явсан гэрч минь өөрөө эхэлж надтай холбогдож мэдээлэл өгсөн. Бичлэг хийж байгааг мэдэж байсан. Ном бичдэг хүүхэд шүү дээ. Надад гаргасан ном, CD-гээ үзүүлж бид 2 хуурай ах дүү болцгоосон байсан. Тэд надад ийм бичлэг байгааг мэдэлгүйгээр Улсболдын амь насанд хүрлээ. Мөн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Улсболд зуурдаар биш цаг бусаар өнгөрсөн. Би өдийг хүртэл хийж чадах бүх зүйлээ хийсэн” гэв

https://www.facebook.com/ch.gerelhw/videos/2268686940064942/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here