Таксины жолооч Ж.БАТ-ЭРДЭНЭ: АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ӨДРӨӨС ӨДӨРТ УНАЖ БАЙНА!

0
13

УИХ-ын гишүүн, таксины жолооч Ж.БАТ-ЭРДЭНЭ: АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ӨДРӨӨС ӨДӨРТ УНАЖ БАЙНА! ИРГЭД МААНЬ БУХИМДАЖ БАЙНА!

Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна.

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? Гэж бухимдаж байна.

Миний бие ” Хүний төлөө ЭЗ, хөгжлийн төлөө зөв бодлог” гэсэн уриатай сонгуульд орсон. Эдийн засгийн бүхий л боломжоо хүнийхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулъя гэж гурав дахь жилээ зүтгэлээ. Дэмжлэг алга.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг гишүүд дарга нар минь ойлгоосой !!!

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/530202807507743/

УИХ-ын гишүүн, таксины жолооч Ж.БАТ-ЭРДЭНЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here