С.Эрдэнэтэй зөвшилцөөгүй шинэ намын дарга өнөөдөр тодорно

0

Өнөөдөр Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын шинэ даргыг сонгохоор товлоод буй. Намын даргад өрсөлдөх С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан байна.

Ээлжит бус их хурлын өмнө Үндэсний бодлогын хорооны хурал болох юм. Өмнө нь тус намын даргын сунгаа орон даяар намын гишүүдийн дунд явагддаг байсан бол энэ удаа шинэ батлагдсан дүрмийн дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаар сонгох аж. Улмаар Их хурал хуралдаж, намын даргаа батламжилна.

Харин нөгөө талд С.Эрдэнэ нар гишүүд намын дарга сонгох дээрх үйл явцыг хууль ёсны бус хэмээн мэдэгдэл хийгээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?