С.Мөнхчулуун олонхийн санал авч хотын даргаар томилогдлоо

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарт НИТХ-ын төлөөлөгчид нууцаар саналаа өглөө.  Санал хураалт явагдсаны дараа дүнг гаргаж танилцуулаад Ерөнхий сайдад хүргүүлэх ёстой. Хуралдаанд 43 төлөөлөгч оролцсон.  Санал хураалтад оролцсон төлөөлөгчдөөс нэг төлөөлөгч саналын хуудсыг хүчингүй болгож булан дээр нь гурвалжин тэмдэглэгээ хийсэн байна. Ингээд үлдсэн төлөөлөгчдийн санал 21:21-ээр тэнцэж дахин санал явуулсан юм.

Дахин санал хураалт дуусч саналыг тоолж дууслаа. Ингээд нэр дэвшигч С.Мөнхчулуун олонхийн санал авч хотын даргаар томилогдохоор болж байна. Нийт саналын 24 нь С. Мөнхчулуун төлөөлөгчид саналаа өгч С.Амарсайхан 19 санал авчээ. Нийт 43 төлөөлөгч саналаа өгснөөс хүчингүй саналын хуудас гарсангүй.

НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлан, танилцуулах юм.  

С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академийн Төрийн удирдлагын докторант.

  • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр,
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр тус тус сонгогдсон
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?