Сүхбаатар дүүрэг шилдэг дүүрэг боллоо

0

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын алба болон, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн үйл ажиллагаанд дүгнэлт хийснээрээ онцлого ажил болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 90 байгууллага хамрагдсанаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан бол 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ.

Сүхбаатар дүүрэг 2018 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаараа нийслэлийн есөн дүүргийг манлайлж, “Бүрэн хангалттай” үнэлэгджээ. Тус дүүрэг нь өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 37 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 144ш гэрэлтүүлэг, 11-18 хорооны 39 байршилд 78ш камерыг тус тус шинээр байршуулсан байна. Мөн дүүргийн Засаг даргын санаачилаар нийслэлд анх удаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан “Хөдөлгөөнт оффис”, “Хог хаягдлын ухаалаг систем” зэрэг нь улсын хэмжээнд жишиг ажил болоод байна.

Мөн Чингэлтэй, Налайх дүүргүүд болон нийслэлийн Авто зам хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагууд ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүллээ 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?