Санал солилцох уулзалт, семинарыг зохион байгуулж байна – Өнөөдөр


НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хэрэгжүүлж байгаа “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгын II үе шатанд Монгол Улс 2018 онд бүх хотоо нэгтгэсэн бөгөөд тус санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өгсөн үүрэг амлалтаа бататгах хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн удирдлага “Батламж” бичигт гарын үсэг зурсан билээ.

Дээрх санаачилгыг үргэлжүүлэх, өгсөн үүрэг амлалтаа бататгах, нийт хотууд өнгөрсөн хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтаа хуваалцаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох уулзалт семинарыг зохион байгуулж байна.

Санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэнээр 21 аймаг, нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийн төлөвлөлтөд тусгуулах, орон нутгийн удирдлагуудыг гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, нэгдэн орсон хотуудын үйл ажиллагааг олон улсад таниулах, олон улсын туршлага, ололт амжилтыг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхийн хотуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

  “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот 2030” санаачилга нь дэлхийн хотуудыг тус санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг уриалж байна.  

Тус санаачилгад элсэн орж байгаа хотууд нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны цар хүрээгээр “Эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шатанд ажиллаж байгаа хотууд”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн хотууд”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг тууштай төлөвлөн хэрэгжүүлж байгаа хотууд” гэсэн гурван шатанд хуваарилагдаж шатлан ахих юм.

Дэлхийн хэмжээнд нийт 1443 хот II шатанд нэгдэж орсноос өнөөдрийн байдлаар I шатанд 662 хот, хоёрдугаар шатанд 320 хот, III шатанд нийт 461 хотууд байгаагаас Монгол Улс III шатанд багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Уншсан:
6



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.