ОХУ-ын өмчлөлд байсан орон сууцнуудыг өрхүүдэд нь өмчлүүлэхээр боллоо

0
11

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын нэг үр дүн гарч байна. ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр боллоо. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна. 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгдлээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here