ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Үндэсний хэмжээнд автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулна

0

Шуурхай штабын өнөөдрийн мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

https://www.facebook.com/588990477781350/videos/3077976852253407/

 

Өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Иргэдийн анхаарал сүүлийн үед сулраад байна уу даа. Даваа гарагаас зарим хязгаарлалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тал руугаа анхаарч ажиллана гэж бодож байгаа” хэмээн ярьсныг иргэд орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хаах нь хэмээн мэгдэн сандарсан.

Үүнд өнөөдрийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хурандаа Б.Ууганбаяр “Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хүргүүлсэн. Энэ арга хэмжээ Үндэсний хэмжээнд хэрэгжинэ” гэж мэдэгдлээ. Автомашины сүүлийн оронгоор, сондгой тоотой бол сондгой, тэгш тоотой бол тэгш тоотой өдөр зорчино. Энэхүү шийдвэр маргааш буюу даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 15.30 цагаас Тээврийн цагдаагийн албанаас өгнө гэж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?