Н.Уртнасан: Тэрбум мод тарих ажилд 4.3 их наяд төгрөг зарцуулна

0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг танилцуулж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, “Тэрбум мод тарихад ДНБ-ийн 1-ээс багагүй хувийг зарцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан.

Орон нутгийн төсвийн зардлаар 30 орчим хувь, хувийн хэвшил, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж чадвал 45 хувь, БОАЖЯ-наас төсвийн 20 хувийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь их хэмжээгээр цөжилтөд өртсөн гэсэн тооцоо судалгаа гарсан.

Нэг тэрбум мод тарих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах боломжтой гэв.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?