М.ЭНХСАЙХАНЫГ БАРИАД СУЛЛАВ

0
12

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлтэй баривчилсан эсэх асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Түүнийг бариад сулласан явдлын талаар М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо ньюс.мн сайтад ийнхүү тайлбарлажээ


Д.Оросоо: “2018 оноос албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг завдсан гэсэн асуудлаар АТГ буруутгаад байгаа. Эрүүгийн хуульд тийм зүйл анги байхгүй. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, хохирол учирсан бол үүнийг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Гэтэл албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг бүрхэг, ямар ч ойлгомжгүй хэрэг үүсгэсэн. Энэ нь бол үндэслэлгүй хэрэг гэдэг нь харагдаж байгаа юм. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл албажаагүй шүү дээ”

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here