“Морин жилийн гараа” бүтээлийг буцаан байршуулж хамгаалах асуудлыг С.Мөнхчулуун төлөөлөгч хөөцөлдөж байна

0

1990 онд зураач урчуудын дунд зохиогдсон болзолт уралдаанд нэрт зураач, уран барималч Шарав овогтой Галсандоржийн (1942-2017) “Морин жилийн гараа” нэртэй, өнгийн шилэн шигтгэмэл МОЗАИКИЙН эскиз шалгарч, улмаар бүтээл нь нийслэл хотноо мөнхлөгдсөн түүхтэй.
Уг бүтээлийн төсөвт өртөгийг тухайн үеийн Хотын Гүйцэтгэх Захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг.
Бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны арын хананд 2019 оны 12-р сарын 6-ны өдөр хүртэл байршиж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр уг бүтээлийг буулгасан.
Улмаар зохиогчийн үр хүүхдүүд тус бүтээлийг буулгасан тухай мэдээллийг цахим ертөнцөөс авч нөхцөл байдлыг тодруулж, буцаан байрлуулж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн юм.

Самданнямын МӨНХЧУЛУУН-н зураг.
Самданнямын МӨНХЧУЛУУН-н зураг.“Энэхүү бүтээлийн төсвийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргааны төсвөөс гаргасан нийслэлийн өмч бөгөөд нийслэлийн иргэдэд соёлын өв болон үлдэх урлагийн томоохон бүтээл байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77, 78 дугаар зүйлд заасан эрх үүргээ тус тус хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар НИТХ дарга, НЗД нарт албан бичиг хүргүүллээ.
Энэхүү асуудлыг судлан, хуучин байршилд эсхүл Улаанбаатар хотын төвд олон нийтэд ил байх байршилд дэлгэн байршуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэж байна” Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Мөнхчулуун ярьлаа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?