Иргэний үг: Ц.Элбэгдоржоос өөр Ерөнхийлөгч ажлаа тайлагнаж байсныг сайн санахгүй юм

0
12

Хүнийг эрх мэдэл, албан тушаалтай, өнгөтэй өөдтэй явахад хүрээлэн, тойрогсод олон. Харин … явахад нөхрийн чанар танигддаг нь жам юм. Үүнийг сүүлийн жилүүдэд Ц.Элбэгдорж гэдэг хүний талаар үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлэгчдийн үг, байр сууриас харж болохоор юм шиг санагддаг.

Миний хувьд түүнийг дэмжигчдийн нэг гэдгээ нуух юун. Хүн бүхний дэмждэг улс төрч, сонирхдог спорт, дуртай дуу … өөр. Энэ бол нөгөө л муулдаг “ардчилал” буян юм даа.

Ц.Элбэгдоржид манай бусад улс төрчдөөс ялгарах давуу чанар нэлээд бий. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж чадна. Тухайлбал:

Монгол Улс бол парламентын засаглалтай улс бөгөөд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон эрх мэдэл харьцангүй хязгаарлагдмал. Гэхдээ үе үеийн Ерөнхийлөгч нараас энэ хязгаарлагдмал эрх мэдлээр хэрхэн санаачлагатай, далайцтай ажиллаж болохыг харуулсан хүн нь Ц.Элбэгдорж гэж хувьдаа боддог. Тэр Ерөнхийлөгч бэлгэдлийн шинжтэй албан тушаал биш гэдгийг тодруулж өгсөн нэгэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 1. дэх хэсэгт: “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт: “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.” гэсэн заалтууд бий.!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганд өөрийн биеэр оролцож, санаачилсан, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж байлаа. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн ажлаа тайлагнахад юунаас айх билээ. Мөн ард иргэддээ ч танилцуулж, дүгнүүлж байсан цаг саяхан.

Image may contain: 1 personЦ.Элбэгдоржоос өөр Ерөнхийлөгч ингэж ажлаа тайлагнаж, ярьж байсныг сайн санахгүй юм. Лав л одоогийн Ерөнхийлөгч ажлын тайлангаа тайлагнасныг сонссонгүй … !

Тэр юу хийв гэж сонирхож байгаа бол үзэж болно.

Иргэн Ч. Нямцоож

 

Холбоос:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here