З.Энхболд: Шинэ төмөр зам манай нутгаар хэдий чинээ удаан явна манайд ашигтай

0
11

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлын талаар өөрийн фэйсбүүк  хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр “Бид Цаонфэйдянь боомт дээр зогсож байна. Нүүрс ачдаг усан онгоцны хажууд байна. Манай Тавантолгойн нүүрс энд ирж байж үнэд хүрнэ. Сайншандын төмөр замыг эхлүүлснээр манайд ашиг ирнэ. Манай улсын нутгаар явж байгаа км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа. Тэгэхээр тэднийг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна. Бид зөвхөн Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихгүй. Тэндээсээ Чойбалсан орно. Хөөт орно. Тэгээд урагшаа гарна. Хоёрдугаарт Сайншандад ус байгаа. Тэнд угааж өртөг нэмнэ. Тэгээд Бичигт боомтоор орно. Хичнээн хурдан манайхаар гарна төдий чинээ ашиггүй болно. Хичнээн удаан Монголоос гарна төдий чинээ манайд ашигтай. Ердөө ийм энгийн зүйл. Ийм зүйлийг ойлгохгүй хүний толгой эргүүлээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголдоо ашигтай зүйл хийхгээд байгаа нь энэ” хэмээн тайлбарлалаа.

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/335637157309815/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here