“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардан авлаа

0

Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр гардууллаа.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллах хүнд мөн үнэмлэх олгодог болсон бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны Ерөнхий менежерээр “Зөв ХҮН электорат” эвслийн дарга Т.Доржханд ажиллахаар болж, мөн үнэмлэхээ гардан авлаа.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?