ЗТХЯ-ны хэлтсийн дарга 20 мянган юань хахуульд авсан хэргээр цагдан хоригджээ

0

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж байна. Тэрээр өчигдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?