Ж.Мөнхбат: УИХ тарах нь зөв гэсэн судалгаа гарсан

0
15

Ж.Мөнхбат: УИХ тарах нь зөв гэсэн судалгаа гарсан

https://www.facebook.com/zarigmn/videos/370631326832392/

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат :

“УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тав дахь өдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хороон дээр УИХ-ын даргаас уучлал хүссэн. Мөн тухайн өдөр болсон жагсаалын үеэр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар хүмүүс цуглуулж, цуст мөргөлдөөнд бэлдэж байгаа гэсэн мэдээлэл нь худал байсан хэмээн Л.Болд гишүүн надаас уучлал гуйсан.

Харин миний зүгээс Л.Болд гишүүн 30 тэрбум төгрөг өөрийн банк руу шилжүүлсэн гэх асуудлыг шалгуулна. Аваагүй ташаа мэдээлэл байвал хүлцэл өчье гэж хэлсэн. Харамсалтай нь Ж.Батзандан нарын гишүүд хэвлэлд Ж.Мөнхбат гишүүн уучлал гуйхгүй бол Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдүүлэхгүй гэсэн учраас аргаггүй эрхэнд уучлал гуйсан ухааны юм ярьж байсан. Энэ бол худал мэдээлэл. Худал мэдээлэл тараах нь утгагүй учир залруулга хийж байна. Мөн тэдний хийсэн мэдээллээр албан тушаалын наймаа яригдаж байгаа юм байна. Д.Хаянхярваа гишүүнийг УИХ-ын дарга болгоно гэж тохирсон. Н.Номтойбаярыг сайд болгоно гэж тохирсон гэж ярьсан байгаа юм. Үүний хариуд албан тушаалын нэг ч тохироо хийгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүс ийм яриа гаргаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм, тийм тохироо хийгдээгүй байгаа. Мөн гишүүд Төрийн байгуулалтын байнгын хороо, нам дотроо уулзаж, ярьж хөөрчихөөд хэвлэл рүү гарахаараа эсвэл жагсагчид дээр очихоороо янз бүрээр худал ярихаа болих хэрэгтэй.  

Хэрвээ  нам дотроо учраа олоод, ойлголцоод байж чадахгүй бол цаашид УИХ тарж, ард түмэндээ дүнгээ тавиулах нь зөв гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг хуулийн заалттай ч гэсэн ард түмэн, хэвлэлийн камер харахаар худал ярьдаг байдал цаашид байж болохгүй”

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here