Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ОСПАН БААТАР ГЭСЭН НЬ БУРУУ ЮУ?

0

Сүүлийн үед БНХАУ казахуудыг харгислаж байгаа бодлогын нөлөөгөөр манайд казах эх орон нэгтнүүд, ахан дүүс рүүгээ дайрч давшлах явдал ихэссэн. Ж.Батзандан гишүүн Баян-Өлгийд “Оспан баатар байгаагүй бол баруун хязгаар маань магадгүй харийн түрэмгийлэгчдэд эрхшээгдэх байсан” гэж хэлснээс болж, казахууд руу давшлах шинэ давалгаан өрнөлөө. Их л холоос шидэж байгаа чулуу биз ээ. Оспан бол Шинжааны казахуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний (ҮЭЧХ) удирдагч, Дорнод Туркестан улсаас баатар цол хүртсэн хүн. Гоминданы эсрэг 1928 оноос байлдсан.

Х.Чойбалсан дарга ЗХУ-ын даалгавраар Х.Оспаны цэрэг ардуудыг БНМАУ-д орогнуулж, очиж уулзан гэрээ байгуулж, их хэмжээний зэр зэвсэг өгч байсан. Яагаад гэвэл ОСПАНЫ ҮЙЛ АЖИЛАГАА МАНАЙ БАРУУН ХЯЗГААРЫН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ИХ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ БАЙВ. Х.Чойбалсан Монголын Балт вангийн хятадуудад бэлэглэсэн нутгийг маань БНМАУ-д нэгтгэж өгөх аман хүсэлтийг Оспанд тавьж байв. Өнөөдөр тэр Балт ванг манайд ардын баатар л гээд байх болж.

ЗХУ, БНМАУ хоёр Оспаны дайсан маочуудыг их дэмжих болсноор Оспантай дайснууд бололцсон. Холбоотон Оспанаа дайсан гэж ухуулах болсон. Тэр ухуулгаас өөр чиг баримжаа манайд байгаа юм уу?

Оспан гоминдантай нийлж, бүр аюултай дайсан маочууд, тэдний холбоотнуудтай тэмцэлдэх болсон. Маочууд зэвсэгт тэмцлээ өрнүүлсээр байсан Оспаныг 1952 онд цаазалсан. 1947 онд гоминдантай хамт оспанчууд дайрсан Байтаг Богдыг Монгол улс Хятадад бэлэглэсэн, тэгэхэд хэн ч эсэргүүцэж шүүмжлээгүй. Өнөөдөр, өөрсдөө өгчихөөд Оспан өгчихсөн юм шиг ком-оо уурлаж нүдэцгээгээд байх юм.

НАСАН ТУРШДАА ХЯТАДЫН ТҮРЭМГИЙЛЭГЧИДТЭЙ БАЙЛДСАН ХҮНИЙГ НАСАН ТУРШДАА ХЯТАДУУДАД ХАМАГ БАЙДГАА ӨГЧ, НАЙР ТАВЬЖ ИРСЭН ХҮМҮҮС ГЭВ ГЭНЭТ НЭГ ӨДӨР ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭН ШҮҮМЖЛЭХ НЬ ИНЭЭДТЭЙ САНАГДАНА.

Тэгэхээр Батзандан гишүүний хэлсэн үгэнд нэг их буруу юм алга байна. Гоминдан хүчтэй байх үед Оспаны ҮЭЧХ үнэхээр олон жилийн турш манай баруун хязгаарын хувьд халх бамбай болж байлаа.

Харин Гоминдан суларсан үед Оспан Мао-г дэмжих болсон манай талд дургүйцэж, Байтаг Богд руу гоминдантай нийлж дайрсан ч, нэгэнтээ бүгд суларцгаасан байсан тул баруун хязгаарт маань ноцтой аюул учруулах хэмжээний байж чадаагүй. Тэгэхээр гоминдан маш аюултай байх үед бол Оспан хамгаалсан л юм байна. Хамгаал ч гэж манай тал дэмжиж, зэр зэвсэг өгч, гэрээ байгуулж, орогнуулж байжээ.

Маог дэмжсэн нь алдаа байсан гэдгийг түүх харуулсан. Өнөөдөр ч тусгаар Монголын иргэд бид дэмжээд хэрэггүй биз дээ.

Image may contain: 1 person, eyeglasses, selfie and closeupБатзандан гишүүн бас “Монгол казах ахан дүүсийн эв нэгдлийг бусниулах гэж МАНАН мафийнхан чармайж байгааг бид мэднэ. Түүнийг таслан зогсоохын төлөө бид тэмцнэ” гэж маш зөв үг хэлнэ билээ.

 

Сэтгүүлч, судлаач Ч.Мөнхбаяр

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/630241547456499/
https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/504500200091058/
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?