Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

0
11

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here